Монгол улс: Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих (УУДБХОД) төсөл

УУДБХОД төсөл гэж юу вэ? УУДБХОД бол Монголд хөрөнгө оруулалт хийгдэж болзошгүй дэд бүтцийн төслийн бэлтгэл ажил болон дүн шинжилгээг олон улсын стандартын түвшинд хийх дотоодын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн техникийн туслалцаа үзүүлэх зорилготой төсөл юм. Төсөл нь хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх үү? Үгүй. УУДБХОД төсөл зөвхөн техникийн туслалцааг санхүүжүүлэх учраас УУДБХОД төслийн хүрээнд дэд бүтцийн хөрөнгө оруулалтын санхүүжүүлэлт хийгдэхгүй. Төсөл юуг санхүүжүүлэх вэ? УУДБХОД төслийн доор техник эдийн засгийн үндэслэл (техник, эдийн засгийн үнэлгээнүүд) мөн байгаль орчин ба нийгмийн нөлөөллийн үнэлгээ зэрэг судалгаа шинжилгээний бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг хийнэ. Энэхүү төсөл нь мөн дэд бүтцийн төслүүдийг төлөвлөх, бэлтгэл ажил гүйцэтгэх дотоодын чадавхийг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлнэ. Сэлэнгэ мөрөнд хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн усан цахилгаан станцын төслүүдэд УУДБХОД төсөл ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ? УУДБХОД төсөл нь Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих төслийн (Шүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл) мөн Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн (Орхон-Говь төсөл) техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчин ба нийгмийн нөлөөллийн үнэлгээг санхүүжүүлэх боломжтой ба эдгээр нь Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний үр дүнгээс шалтгаална. Эдгээр төслүүдийн боломжит нөлөөллийн үнэлгээ зүй зохистой хийгдэх үү? Тийм. Сэлэнгэ мөрний сав газарт дээрх хоёр төсөл бүрийн дангаараа болон цогцоор нь үзүүлэх нөлөөллийг судлах ба бүс нутгийн байгаль орчны үнэлгээ (БНБОҮ)-ний шатыг давсан төслүүдийн байгаль орчин ба нийгмийн нөлөөллийн үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэлийг тус тус боловсруулна. Эдгээр судалгаа нь боломжит хөрөнгө оруулалтаас үүдэх бүхий л нөлөөллийг зүй зохистой үнэлэх гол зорилготой. Үүнд Монгол улс болон Орос улсын нутаг дэвсгэрт оршин суугаа ард иргэд болон Байгаль нуур, Сэлэнгэ мөрний экологийн тогтолцоонд үзүүлэх нөлөөллүүд мөн багтана. Төслийн нөлөөлөлд өртөж болохуйц ард иргэд, нийгмийн бүлгийн гишүүдтэй хэлэлцүүлэг зөвлөлдөөн зохион байгуулагдах уу? Тэгнэ. Дэлхийн Банкны үйл ажиллагааны бодлого болон ялангуяа байгаль орчны үнэлгээний бодлогын дагуу (Үйл ажиллагааны журам 4.01 – холбоосыг  харна уу)  Монгол улс болон Орос улс дахь төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй ард иргэд, нийгмийн бүлгийн гишүүдтэй дээрх судалгаануудын ажлын даалгаврыг хэлэлцэх олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж байна. Одоогийн байдлаар хэд хэдэн хэлэлцүүлэг зөвлөлдөөн зохион байгуулагдаад байна (жагсаалтыг харна уу). Мөн судалгааны ажил эхэлсний дараа зөвлөхүүдийн ажлын нэг чухал хэсэг нь Монгол болон ОХУ-д аль алинд нь Олон нийттэй харилцах, зөвлөлдөх хөтөлбөрийг боловсруулах ажил байна. Төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй хүмүүс болон бусад сонирхсон талууд БНБОҮ-ны урьдчилсан төсөл дээр эцэслэн боловсруулагдахаас нь өмнө саналаа өгөх боломжтой.  Хэлэлцүүлэг зөвлөлдөөн: Дээрх хоёр төслийн хүрээнд хийгдэхээр төлөвлөгдөж буй бүс нутгийн байгаль орчны үнэлгээ болон  байгаль орчин ба нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын даалгавруудын төслийг хэлэлцэх нийт 11 удаагийн олон нийтийн хэлэлцүүлгийг ОХУ-ын Буриад улсад 2017 оны 3 сарын 20-31-ний өдрүүдэд зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн  засаг захиргааны байгууллагуудыг төлөөлсөн 1300 гаруй хүн оролцсон бөгөөд Буриад улсын Наушк, Улаан-Үд, Тарбагатай, Горячинск, Усть-Баргузин, Турунтаево, Кабанск, Северо-Байкальск, Гусино-Озерск, Нижнеангарск зэрэг хот, тосгон, суурин газруудад зохион байгуулагдлаа. Санал болгож буй хоёр төслийн хүрээнд хийгдэх бүс нутгийн байгаль орчны үнэлгээ болон  байгаль орчин ба нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын даалгавруудын төслийг хэлэлцэх олон нийтийн хэлэлцүүлгийг мөн ОХУ-ын Ирхүү мужийн Слюдянка, Еланцы тосгон, Ирхүү хотод 2017 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд хийв. Эдгээр гурван хэлэлцүүлэгт орон нутгийн иргэд, засаг захиргааны байгууллага, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, засгийн газрын төлөөлөл болсон 400 гаруй хүн оролцлоо. Эдгээр хэлэлцүүлгийг УУДБХОД төсөл удирдах нэгж Буряд улсын болон Ирхүү мужийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр тус тус зохион байгуулсан ба Дэлхийн Банкны төлөөлөгчид ажиглагчаар байлцав. Хэлэлцүүлгийн үеэр ирүүлсэн саналыг бүс нутгийн байгаль орчны үнэлгээ болон цаашлаад байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын даалгаврын төсөлд тусгах юм. Хэлэлцүүлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.minis.mn төслийн цахим хуудасны хэлэлцүүлгийн хэсгээс авах боломжтой. Хоёр төслийн хүрээнд хийгдэх БНБОҮ болон байгаль орчин ба нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын даалгавруудын төслийг хэлэлцэх олон нийтийн хэлэлцүүлгийг Монгол улсад 2017 оны 6 дугаар сарын хоёр дахь хагаст хийхээр төлөвлөж байна. Эдгээр хэлэлцүүлгийн өдөр, байршил болон бусад холбогдох мэдээллийг МИНИС төслийн цахим хуудасны хэлэлцүүлгийн хэсэгт байршуулж, хэлэлцүүлэг хийгдэх орон нутагт түгээнэ.   2015 болон 2016 онуудад төсөл хэрэгжүүлэгч агентлагууд төслийн зарчим, ойлголт мэдлэгийн түвшнийг дээшлүүлэх, ажлын удирдамжийг танилцуулах зорилгоор төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй ард иргэд болон бусад оролцогч тал, сонирхлын бүлгийн гишүүдийг хамарсан – Шүрэнгийн усан цахилгаан станц төслийн 5, Орхон Говь төслийн 3 – нийт 8 хэлэлцүүлэг зөвлөлдөөн зохион байгуулсан. Арга хэмжээ болгоны хувьд оролцогчдын санал хүсэлтийг хүлээн авч, хариу үйлдэл болон хариуцагч бүхий матриц хүснэгт боловсруулсан бөгөөд оролцогчдын санал хүсэлт, зөвлөмжин дээр үндэслэн ажлын удирдамжийг шинэчлэн боловсруулсан.Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн хэлэлцүүлэг зөвлөлдөөн: 2015 оны 1-р сарын 16-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан хэлэлцүүлэг зөвлөлдөөний арга хэмжээнээс гадна 2015 оны 5-р сарын 23-нд Булган аймгийн Сэлэнгэ сумын Цүүц багт, 2015 оны 5-р сарын 25-нд Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багт дахин хэлэлцүүлэг зөвлөлдөөн зохион байгуулагдсан. Үүнээс гадна орон нутгийн хэмжээнд Сэлэнгэ сум болон Атар багт тус тус 2016 оны 4-р сарын 18 болон 19-ний өдрүүдэд хэлэлцүүлэг зөвлөлдөөн хийгдсэн.Орхон-Говь төслийн хэлэлцүүлэг зөвлөлдөөн: 2015 оны 1-р сарын 29-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан хэлэлцүүлэг зөвлөлдөөний арга хэмжээнээс гадна 2015 оны 4-р сарын 17-18 өдрүүдэд Орхон аймгийн Хишигөндөр ба Хангал сумдуудад, мөн төслийн талбарын ойролцоох Хялганат тосгонд тус тус орон нутгийн хэмжээний хэлэлцүүлэг зөвлөлдөөн зохион байгуулагдсан. Хамгийн сүүлийн хэлэлцүүлэг зөвлөлдөөний тайлангууд удахгүй бэлэн болно. Үүнээс гадна, техник эдийн засгийн үндэслэлийн өмнөх үе шатын дүгнэлтээр 2013 оны 11-р сарын 11-17 өдрүүдэд Төв, Дундговь, Өмнө-Говь, Булган болон Архангай аймгуудад төслийн зарчим, ойлголт мэдлэгийн түвшийг дээшлүүлэх зорилготой орон нутгийн хэмжээний хэлэлцүүлэг зөвлөлдөөнүүд зохион байгуулагдаж байсан нь тогтоогдсон байна.Орос улсад зохион байгуулагдсан хэлэлцүүлэг зөвлөлдөөн болон техникийн уулзалтууд: Орос улсын оролцогч тал болон сонирхлын бүлгийн гишүүд Орос улсад 3 том арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд эдгээр нь:2016 оны 2-р сарын 28-нд Буриад улсын Кабанский дүүргээс зохион байгуулсан оролцогч тал болон сонирхлын бүлгийн гишүүдийн хэлэлцүүлэг зөвлөлдөөн. Дэлхийн Банк болон УУДБХОД Төслийн Удирдлагын Нэгж (ТУН) хэлэлцүүлэг зөвлөлдөөний үр дүн бүхий тайлан хүлээж авсан (хурлын тэмдэглэл болон ажлын удирдамжийн төслийн талаарх санал хүсэлт ба зөвлөмж зөвлөгөөнүүд)2016 оны 4-р сарын 11-12 өдрүүдэд Москва хотод ОХУ-ын Байгалийн Баялаг ба Байгаль Орчны Яамнаас зохион байгуулсан техникийн хэлэлцүүлэг уулзалт. Дэлхийн Банкны төлөөлөгч болон УУДБХОД ТУН-н захирал хэлэлцүүлэгт оролцсон.2015 оны 11-р сард ОХУ-ын Иркутск хотод бүс нутгийн иргэний нийгмийн байгууллагууд хамтран Сибирийн гол мөрнүүд сэдэвт бүс нутгийн хурал зохион байгуулсан. Дэлхийн Банкны удирдлага тус хуралд оролцсон бөгөөд Дэлхийн Банкны байгаль орчны хамгааллын бодлогуудыг танилцуулсан. Тус хурлын үр дүн бүхий тайлан болон зөвлөмж зөвлөгөөнүүдийг Дэлхийн Банк хүлээн авсан бөгөөд ажлын даалгавруудын төсөлд тусгах зорилгоор ТУН-тэй хуваалцсан. Ажлын даалгавруудыг эцэслэн боловсруулсаны дараа юу хийгдэх вэ? Олон нийтийн хэлэлцүүлгийн үйл явц дууссаны дараа хариулт, тайлбарын хүснэгтийг төслийн цахим хуудсанд байршуулна. Хүлээн авсан саналын дагуу ажлын даалгавруудын төслийг эцэслэн боловсруулсны дараа, дээрх судалгаануудыг хийх олон улсын зөвлөх үйлчилгээний компанийг сонгон шалгаруулах ажил эхэлнэ.

from World Bank Search – NEWS http://ift.tt/2luVGrA

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s